“ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ”- 2025 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
“ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ”- 2025 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
Онол практикийн бага хурлыг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК хамтран 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулна.
ЗОРИЛГО:
Эрчим хүчний салбарын дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, оновчтой шийдэл, цаашдын чиг хандлагыг хамтран тодорхойлоход оршино.
ОРОЛЦОГЧИД:
Эрчим хүчний салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллага,
Эрдэмтэн, судлаачид,
Их дээд сургуулийн багш нар
Сонирхогч байгууллагууд
ХУГАЦАА:
2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр
БАЙРШИЛ: Дархан-Уул аймгийн Дархан сумын Залуучууд театрын их танхимд
ИЛТГЭЛ ХҮЛЭЭН АВАХ:
Илтгэлийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор info@dsedn.mn цахимаар хаягаар хүлээн авна.
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦЭХ ҮЕ ШАТ:
Илтгэлийг дараах хоёр үе шаттай зохион байгуулна.
• 1-р үе шат: Шүүгчдийн бүрэлдэхүүн ирүүлсэн илтгэлүүдийг хэлэлцэж, онол практикийн бага хуралд 10 илтгэлийг сонгон шалгаруулна. /Ирүүлсэн бүх илтгэлийг “Илтгэлийн эмхтгэл”-д хэвлүүлнэ./
• 2-р үе шат: Онол практикийн бага хуралд сонгогдсон илтгэлүүдийг хэлэлцүүлж эхний 5 байрыг шалгаруулна.
Удирдамжтай танилцах бол энд дарна уу?
https://sg.docworkspace.com/d/sIOGJy6-qAqrG4b8G
