МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ШИЛДЭГ МАСТЕРААР СҮХБААТАР САЛБАРЫН МАСТЕР М.БОЛОР-ЭРДЭНЭ ШАЛГАРЛАА
Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбар 2022 онд хийсэн ажлаа дүгнэн шилдэг байгууллага, менежер, ерөнхий инженер, мастер, ажилтан, бүтээн байгуулалтаа тодруулж, өнөөдөр /2022.12.30/ шагналыг гардууллаа.
Эрчим хүчний салбарын Шилдэг мастераар Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК -ийн Сүхбаатар салбарын Мастер М.Болор-Эрдэнэ шалгарлаа.
М.Болор-Эрдэнэ нь Сэлэнгэ аймагт 2022 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудыг оновчтой зохион байгуулалтаар хангаж амжилттай ажилласан манай тэргүүний туршлагатай мастер юм.
Эрчим хүчний салбарын 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Ажил, бүтээлээрээ манлайлан хошуучилсан эрчим хүчний салбарын 2022 оны шилдгүүдэд цом, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулан өглөө.