/2022.10.21/ Дархан-Уул аймгийн 18-р сургуулийн 6-р ангийн сурагчид ДСЦТС ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж эрчим хүчний хэмнэлт хэрхэн хийх болон, цахилгааны болзошгүй аюулаас хэрхэн сэргийлэх чиглэлээр хичээл сонслоо.

Сургалтыг Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн Гэрээ танхимын ажилтан Э.Сарангарав, Зураг төслийн инженер Б.Даваабаяр, Холболтын инженер Б.Баярсайхан, Тоолуурын системийн инженер Б.Энхтөр нар явууллаа. Хүүхдүүдэд ахуйн цахилгааны болон галын аюулаас сэргийлэх , цахилгаан эрчим хүч ямар дамжлагаар бидэнд ирдэг тухай нас сэтгэхүйд нь тохируулан мэдээлэл өгсөн бөгөөд хүүхдүүд компанийн үйл ажиллагаатай танилцан талархлаа илэрхийлж аялалынхаа талаар зураг зурж эссэ бичин компанийн ах эгч нартаа илгээнэ гэлээ.

18-р сургуулийн 6-р ангийн сурагч Эрдэнэбаярын "Аавынхаа ажилтай танилцах" хүсэлтийн дагуу тус ангийнхан ийнхүү компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. Эрдэнэбаяр хүүгийн аав Ууганбаатар нь ДСЦТС ХК 30 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай ажилтан юм.