/2022.10.19/ Дархан Эмпати сургуулийн 10-р ангийн сурагчид ДСЦТС ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус сургуулийн хоёр ангийн 42 сурагч 2 багшийн хамт компанийн төв оффис болон сургалтын полигоны үйл ажиллагаатай танилцаж ирээдүйд цахилгааны мэргэжил сонгохоор зорьж байгаа хүүхдүүд мэргэжлийнхээ талаар сонирхон судаллаа.

Хүүхдүүд цахилгаан бидэнд ямар шат дамжлагыг дамжин ирдэг тухай болон 57 жилийн түүхтэй ДСЦТС ХК-ийн нэвтрүүлсэн техник технологийн талаар мэдээлэл авлаа. Түүнчлэн ахуйн цахилгааны аюулгүй байдлыг хэрхэн хангах чиглэлээр зөвлөмжүүдийг сонсч сонирхсон асуултууддаа хариулт авлаа. Техник технологийн эрин үеийн өсвөр насныхан "Цахилгаан" аппликейшны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч газар дээр нь татаж суулган хэрэглэх зааврыг илүүтэй сонирхон судалсан юм.