Иргэдэд цахилгаан эрчим хүчний хэмнэлт, цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, цахилгаан хэрэгслийг аюулгүй зөв зохистой ашиглах мэдлэг түгээх ажилд ашиглагдах "ЭХ ЗАГВАР ЗУРАГ"-ийг шалгаруулах зургийн уралдаан зарлагдлаа.
ЗУРАХ АВЬЯАСТАЙ, МЭДРЭМЖТЭЙ, БҮТЭЭЛЧЭЭР СЭТГЭДЭГ ХҮН БҮРИЙГ ЗУРГИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Тавигдах шаардлага:
Дараах үндсэн 3 сэдвээс аль нэгийг сонгож бүтээлээ туурвих
1. Цахилгаан эрчим хүчний хэмнэлт
2. Цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэх
3. Цахилгаан хэрэгслийг аюулгүй зөв зохистой ашиглах
Зургийн баруун дээд талын буланд ДСЦТС ХК-ийн лого болон товчилсон нэрийг бичнэ
Зургийн эх загварыг А4 хэмжээтэй цаасан дээр гараар болон, бүх төрлийн технологийн дэвшлийг ашиглан зурж болно
Санаа шийдлийг нууцлах үүднээс бүтээлээ ирүүлэхдээ дугтуйнд хийж битүүмжилсэн байна
Дугтуйны гадна талд овог нэр, холбоо барих дугаарыг бичнэ
Шалгарсан цор ганц бүтээлийн эзнийг 2.000.000 төгрөгөөр шагнана.
Бүтээлийг 2022.11.15-ны дотор ДСЦТС ХК-ийн төв оффист
/Бичиг хэрэг/ хүлээн авна. Утас: 9943-0063