Дархан-Уул аймгийн Орхон сум, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах зорилгоор 35/10кВ-ын "ЖИМС" дэд станцыг буулгаж евро стандартын Герман улсад үйлдвэрлэсэн тоноглолоор шинэчлэх ажлыг эхлүүлсэн.
Тус ажил ДСЦТС ХК-ийн их засварын төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд Б.Өнөрбат ахлагчтай Засвар туршилт тохируулгын албаны 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бригад Европ стандартын тоноглолоор шинэчилж байна. Тодруулбал ил хуваарилах байгууламжийг хаалттай хуваарилах байгууламж болгон шинэчилж байгаа бөгөөд "Жимс" дэд станц нь Евро стандартын тоноглолоор шинэчлэгдэж байгаа 7 дахь дэд станц юм.
Анх 1984 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн тосон таслууртай, механик релетэй дэд станц байсан бөгөөд 37 жилийн дараа ийнхүү шинэчлэгдэж эрчим хүчний найдвартай ажиллагаа дээшилж байна.
Ингэснээр Дархан-Уул аймгийн Орхон сум, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын эрчим хүчний найдвартай ажиллагаа сайжирна.