МУ-ын Стандарчилал хэмжилзүйн газраас ДСЦТС ХК-д ашиглагдаж байгаа тарифт электрон тоолууруудыг шалгадаг төхөөрөмж дээр улсын эталоноос нэгж дамжуулалтыг хийж, утгыг нь тогтоон шалгах процесс тус компанийн ХТЛА-нд явагдаж байна. Өөрөөр хэлбэл та бидний ашигладаг ухаалаг тоолуур үнэн зөв алдаагүй тооцож байна уу гэдгийг шалгадаг тусгай төхөөрөмжийг нь МУ-ын Стандарчилалын байгууллага хяналт тавьж шалгалт хийж баталгаажуулж байгаа гэсэн үг юм. Тус газраас улсын эталон төхөөрөмжөө газар дээр нь авчран ДСЦТС ХК-ийн тоолуур шалгадаг бүх төхөөрөмжийг үнэн зөв тооцож байгаа эсэхийг тогтоож байгаа юм. Энэ шалгалт баталгаажуулалтын ажил жил бүр явагддаг бөгөөд ухаалаг тоолуур тус бүр дээр баталгаажуулалт хийдэг. ДСЦТС ХК нь одоогоор 1 фазын 5200, 3 фазын 800 нийт 6000ш тоолуурыг баталгаажуулаад байгаа бөгөөд гүйдлийн трансформаторыг туршилтанд оруулж баталгаажуулах ажил мөн хийгдэж байна.