Намрын дунд сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр /2022.09.28/ Олон улсын ахмадын 91 дэх өдөр болон, МУ-д Эрчим хүчний салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн хамт олон Дархан-Уул, Сэлэнгэ, Зүүнхараа, Хөтөл, Жаргалант салбарт ажиллаж байсан нийт 100 гаруй ахмадуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Залуу нас хөдөлмөр бүтээлээ компанийнхаа төлөө харамгүй зориулсан ахмад буурлуудаа урьж өөрсдийнх нь бүтээн байгуулж үүслийг нь тавьсан байгууллага нь өдгөө хэрхэн хөгжиж дэвшсэн болоод амжилт ололтынхоо талаар танилцууллаа. Цар тахлын үед ахмадууд нэгэн дээвэр дор цуглалгүй 2 жилийг үдсэн. Тиймээс энэ жилийн тухайд үйлчлэх хүрээний нийт салбар нэгжүүдэд харьяалагдаж ажиллаж байсан ахмад ажилтнууддаа ийнхүү хүндэтгэл үзүүлж хүлээн авлаа. Уулзалтын үеэр ДСЦТС ХК-ийн ахмад ажилтан Оюунбаяр Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан юм.