1965 оны 11-р сарын 24-нд буюу Монгол Улсын тусгаар тогтсоны 40 жилийн ойн түүхт үйл явдлын босгон дээр Дархан-Сэлэнгийн 110кВ-ын ЦДАШ, 110/35/6кВ-ын 1000 кВа чадал бүхий Сүхбаатар дэд станцыг хүчдэлд залгаснаар техникийн үйлчилгээ явуулдаг мастерын хэсэг байгуулагдаж, 1968 онд салбар болон хөгжсөн түүхтэй.

Анх гадаадын 2 мэргэжилтэн, 5 ажилтантай байгуулагдаж байсан тус салбар нь одоо 58 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

• Захиргаа санхүүгийн хэсэгт – 7

• Ашиглалт засварын хэсэгт – 26

• Борлуулалтын хэсэгт – 17

• Шуурхай үйлчилгээ мэдээллийн хэсэгт - 8

Салбарын үйлчлэх хүрээнд нийт 8613 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулж байгаагаас Аж ахуй нэгж байгууллага-756 буюу 9%, ахуй-7857 буюу 91% эзэлж байна. 2013 оноос эхлэн ухаалаг тоолуурыг суурилуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт хэрэглэгчдийн 73 % нь ухаалаг , 27% нь энгийн тоолууртай байна.