Өнөөдөр /2021.10.21/ Дархан-Уул аймагт эрчим хүч, дэд бүтцийн байгууллагуудын ЗӨВЛӨГӨӨН зохион байгуулагдаж байна. Уг зөвлөгөөнөөр ДСЦТС ХК, ДДЦС ТӨХК, ДДС ТӨХК, ДУС ХК зэрэг эрчим хүч, инженерийн шугам сүлжээний байгууллагууд 2021 онд хийж хэрэгжүүлсэн техникийн шинэчлэлт, өргөтгөлийн талаар мэдээлэл танилцуулж, 2022-2024 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа хэтийн төлвийг ярилцаж байна.
Зөвлөгөөнд ДСЦТС ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Хангай, Техникийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Эрдэнэбат нар оролцож байна.
Зөвлөгөөнийг зохион байгуулснаар эрчим хүч, дэд бүтцийн байгууллагууд хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөлттэй үйл ажиллагаагаа уялдуулан явуулах, энэ чиглэлд улс, аймаг орон нутгийн төсвөөс ямар ажлуудыг нь шийдвэрлэх, байгууллагууд өөрсдийн төсвөөр ямар ажлыг хийх зэрэг асуудлуудын гарц шийдлийг тодорхой болгох ач холбогдолтой.
Зөвлөгөөнд аймгийн Зөвлөх инженерүүдийн холбооны инженерүүд урилгаар оролцож байгаа бөгөөд зөвлөгөөнөөс гарах зөвлөмж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тэдний саналыг тусгах юм.