Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан. тус хууоиудын зарим зүйл заалтыг ажилтнуудад ойлгомжтой болгож тайлбарлах сургалт боллоо. Тус сургалтыг Хяналт шинжилгээ аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга Ч.Чинцогт удирдан явуулж Дархан-Уул , Зүүнхараа, Сүхбаатар, Хөтөл, Жаргалант салбарын удирдлага, ажилтнууд онлайнаар хамрагдлаа.