/2021.08.26/ Хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбогдуулан ДСЦТС ХК-ийн 3 бригад 43 дэд станцаас тэжээлтэй 20 сургууль, 31 цэцэрлэгийн гадна дотор монтаж, ерөнхий тэжээл, агаарын шугам, щит , разетка, гал тогооны цахилгаан хангамж, гэрэлтүүлэг зэрэгт үзлэг хийлээ. Үзлэгээр ДСЦТС ХК-ийн эзэмшлийн дэд станц болон тоолуурын хайрцагны кабель ил гарсан зөрчилгүй байна.

Харин Хэрэглэгчийн эзэмшлийн гадна байрлалтай тоолуурын хайрцаг болон оролтын кабель ил гарсан 1 сургууль, 2 цэцэрлэгт албан мэдэгдэл өгч дотор тоноглол ерөнхий щит, монтаж цэгцлэх талаар 20 ААН-д албан мэдэгдэл хүргүүллээ. Үзлэгийг Дархан-Уул аймгийн сургууль цэцэрлэгүүд болон үйлчлэх хүрээний бусад аймаг сумдын цэцэрлэг сургуулиудын шугам тоноглолд хийж газар дээр нь арилгах боломжтой зөрчлийг арилгуулж албан мэдэгдэл өгч ажиллалаа.