Өнөөдөр /2021.05.06/ Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтсийн ахлах нягтлан бодогч Д.Жаргалсүрэн " Хувь хүний санхүү ба өрхийн төсөв , Зардал ба хуримтлал" сэдвийн хүрээнд Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн Захиргаа , Дархан Хэрэглэгчдэд Үйлчлэх төвийн 78 ажилтанд цахимаар сургалт явууллаа.
Цар тахлын үед өрхийн төсвөө хэрхэн зохицуулж хуримтлал үүсгэх, тогтмол зарлагаа тодорхойлж тогтмол бус зардлаа тооцох зэрэг хувь хүний санхүүгийн боловсролд зориулсан олон сонирхолтой мэдээллийг өгч сургалтыг явууллаа.