ДСЦТС ХК-ийн ажилтнууд компанийн Шуурхай штабын шийдвэрээр цар тахлын үед өдөр бүр онлайнаар асуумж бөглөж өдөр бүрийнхээ зорчих хөдөлгөөнийг тэмдэглэн бүртгэлжүүлж байна. Ингэснээр хайртай хүмүүс, хамт олон, гэр бүлийн гишүүдээ халдвараас хамгаалж байгаа бөгөөд Гэр-Ажил-Гэр гэсэн маршрутаар ажиллах Дархан-Уул аймгийн Онцгой комиссын уриалга, шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.