ДСЦТС ХК-ИЙН ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМАГ, ШАРЫН ГОЛ ХЭСГИЙН 272 АЖИЛТАН ВАКЦИНД ХАМРАГДЛАА
Өнөөдөр (2021.04.04) ДСЦТС ХК-ийн Дархан дахь нэгжийн ажилтнууд Коронавирусын эсрэг вакцинжуулалтад хамрагдлаа. Ажилтнуудыг БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцинд хамрууллаа.
Нийт 430 гаруй ажилтнуудын дийлэнхи хэсгийг Дархан-Уул аймаг дахь салбар нэгжийн ажилтнууд эзэлж байна.
Сүхбаатар салбарын 47 ажилтан Шарын гол хэсгийн 9 ажилтан мөн вакцинд хамрагдсан бөгөөд Зүүнхараа, Жаргалант, Хөтөл салбарын ажилтнууд харъяа орон нутагтаа тогтсон хугацаанд хамрагдана. Вакцины 2 дахь тунг 5-р сарын 2-нд хийлгэнэ.
2 дахь тунг хийлгэсний дараа дархлаа тогтох тул эхний тунгаа хийлгэсэн ажилтнууд болон нийт иргэддээ хандан маскаа зүүж, гараа угаах, хүн хоорондын зайг баримтлахыг уриалж байна.
ДСЦТС ХК вакцин хийлгэсэн ажилтнууддаа халуун аньс чацарганаар үйлчиллээ.