Able програм хангамжийн сургалтад 103 ажилтан хамрагдлаа
Өнөөдөр /2021.04.06/ ДСЦТС ХК-ийн 103 ажилтан Эйбль програмын сургалтанд хамрагдлаа. Дархан-Уул аймаг болон Сэлэнгэ аймаг, Хөтөл, Жаргалант салбарын ажилтнууд онлайнаар сонирхсон асуултандаа хариулт авч мэдээлэл сонслоо.
Able бол байгууллагуудад зориулсан үйл ажиллагаа, хяналт, удирдлагын нэгдсэн систем буюу онлайн програм хангамжуудын сан бүхий вэб платформ юм. Тус програмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа идэвхитэй ашигласнаар тайлан тооцоо гаргах, бүртгэл тооцоо хөтлөх, мэдээллийн сан үүсгэх холбоо харилцаатай байх зэрэгт ихээхэн ач холбогдолтой юм.