Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн дагуу Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК нь Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын 26 сумын 74000 км2 нутаг дэвсгэрт орших 4435 аж ахуйн нэгж, 44491 айл өрх, нийт 48926 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээх, хангах үйл ажиллагааг Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Улсын Стандартчилал Хэмжилзүйн Төвөөс олгосон 9 тусгай зөвшөөрөл, лицензийн дагуу явуулж байна. 

 

Уриа - ГЭРЛИЙН ХУРДААР ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ...

Алсын хараа - Эрчим хүчийг дэвшилтэт технологиор хэрэглэгчдэд....

Эрхэм зорилго - Чадварлаг хүний нөөцөд тулгуурлан аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэвшилтэт технологийн нэвтрүүлэн, хэрэглэгчээ дээдэлсэн, салбартаа тэргүүлэгч үйлчилгээний байгууллага болно. 

Үнэт зүйл - Дэвшилтэт технологи,

                           Сэтгэл зүтгэл,

                                 Цогц чадамж,

                                       Төгөлдөршил,

                                              Сахилга бат,

                                                    Хэрэглэгчийн итгэл,

                                                          Компанийн засаглал

 

Тэргүүлэх чиглэл – Техник технологи, Хүний нөөц, Хөгжил, Өсөлт, Аюулгүй ажиллагаа,                                                Хэрэглэгч

 

ҮНДСЭН ЗОРИЛТ:  

  1. Дэлхийн жишигт хүрсэн  техник, технологи, IT программ хангамжийг ашиглаж, хөгжүүлнэ.
  2. Санал санаачлагатай, өөриймсөг, бүтээлч шийдэлтэй  нэгдмэл чадварлаг сэтгэл зүтгэлтэй хамт олон байна.
  3. Дэвшилтэт технологи, чадварлаг хүний нөөцтэй хэрэглэгчдийнхээ хүсэлт тэмүүллийг мэдэрдэг, өндөр бүтээмж  цогц чадамжтай компани болно.
  4. Бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд осол аюулгүй, түргэн шуурхай хүргэж. борлуулалтын орлого, санхүүгийн чадавхийг  нэмэгдүүлнэ. 
  5. Аюул, эрсдэлийг илрүүлж, арилган  аюул эрсдлээс сэргийлэх зөв дадал хэвшил эзэмшүүлж, осол зөрчилгүй ажиллана.
  6. Харилцагч, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлж, харилцан итгэлцэл, хүндлэлийг бий болгон ажиллана.
  7. Бид ирээдүй болон цаашдын хөгжил дэвшилд бодлогыг тодорхойлж, ажилтан албан хаагчийн эрх ашгийг дээдэлсэн, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага ухамсарласан компани байна