- “Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль”-ийн 3-р бүлгийн 10.2.2-р зүйлд заасан Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн үүрэгийн дагуу компанийн эрчим хүчний аудитыг “Шинэ эрчим инженеринг” ХХК-тай Эрчим хүчний аудит хийх гэрээ байгуулан ажиллаж аудитын тайланг 4-р сард хүлээж авлаа.
- Эрчим хүч хэмнэх зорилгоор ТМ маркийн трансформаторыг ОХУ-ын Электрозавод үйлдвэрийн ТМГ-У1 маркийн 61 хүчний трансформатороор сольж тавьж трансформаторын зүрхэвч дээр алдагдах алдагдал 5200 кВт цагаар буурч жилд 62,4 мян кВт цаг хэмнэж цахилгааны зардал 9,2 сая төгрөгөөр хэмнэгдэнэ.
- Компани жил бүрийн ТЗБАХ-ын төлөвлөгөөнд 0,4кВ-ын ЦДАШ-ыг сайжруулахаар СИП кабель, төмөр бетон тулгуураар солих ажлыг шат дараатай тусган төлөвлөж шугамын алдагдал болон зүй бус алдагдлыг бууруулж дэд станцын алдагдал 3-5 хувьд хүрсэн.
4. Компанийн ажилтнуудыг хэмнэлтийн үйл ажиллагаанд идэвхижүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэл зүйд хандуулах зорилгоор “Эрчим хүний хэмнэлт” гар зургийн уралдааныг нийт ажилтнуудын дунд зарлаж 7 ажилтныг шалгаруулан урамшууллаа. Уралдаанд ирүүлсэн бүтээлээс...
- Компани 35/6кВ-ын дэд станц, 6кВ-ын хуваарилах байгууламжийн шинэчлэлийн хүрээнд дотоод хэрэгцээний трансформаторуудыг байгальд ээлтэй тосгүй хуурай трансформатор, вакум таслуураар шинэчлэх ажлыг их засвар, ТЗБАХ-ийн төлөвлөгөөнд шат дараатайгаар тусган сольж тостой тоноглолд гардаг тосны шүүрэлт, тосны гоожилт зэрэг гэмтэл гарахгүй болж байгаль орчныг бохирдуулах сөрөг нөлөөг багасгасан.
- Эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг ашиглаж том өрөө тасалгааны гэрэлтүүлгийн мантож схемийг задалж үр ашиггүй хэрэглээг багасгаж байна. Ингэснээр гэрэлтүүлэгт зарцуулах хэрэглээг 40 хүртэл хувиар бууруулах боломжтой болсон.
- Компани төмөр бетон конусан шонг дотооддоо үйлдвэрлэснээр импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн, Монгол улсад хомсдож буй ой модны хэрэглээг багасгаж байгаль экологид ээлтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж үндэсний үйлдвэрлэлд болон ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой хувь нэмэр оруулж байна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын модон тулгуур 6-8 жил, төмөр бетон тулгуур 25 жил ашиглагддаг гээд үзвэл ашиглалтын хугацааг 3-4 дахин уртасгаж ургаа мод ихээр огтлогдож ашиглагдахыг багасгасан.
- Эрчим хүч хэмнэлтийн хууль тогтоомжийг суртачилах, Эрчим хүч хэмнэх, байгаль дэлхийг хайрлах, хүлэмжийн хийг бууруулах, байгалийн нөөцийг гамнахад хувь нэмэрээ оруулах боломжийн талаарх зөвлөмжийг Дархан-Уул аймгийн төсөвт байгууллага, ард иргэдэд танхимаар болон сошиал мэдээлэлээр тогтмол хүргэж хэвшсэн.